Wednesday, December 29, 2010

Монголын ороок охидын IXORA хамтлагын тухай

Хамтлагийн ахлагч
Басс гитарчин , дуучин Б.Ууганцацрал/Musungvnj/
       KтМС- Information system-чиглэлээр төгссөн.



                                              

Бөмбөрчин Ч.Лхам/God dess/
УБДС-Санхүү бүртгэлийнмэргэжлээр төгссөн.



Соло  гитарчин,дуучин Б.Доржпагма /Domino/
KтМС-Санхүү менежмент анги төгссөн.




 гитарчин А.Номуундарь 
Германд математик програмчлалаар сурдаг.


басс гитарчин
Үржиндэлгэр  /Elysium/
КТМС-information system чиглэлээр сурдаг.



IxoRa хамтлаг анх 2010 оны 6-р сарын 7нд байгуулагдаж байлаа.IxoRa хамтлагийн хүсдэг ганц зүйл бол өмнө нь хаана ч, хэн ч тоглоогүй тэр хөгжмийг эрэлхийлж, өөрсдийн хүсэл зоригоосоо тэр хөгжмөө хайх...




IXORA-(Мөнхийн ургадаг цэцэгний нэр , хурц шийдэмгий бас гоо сайхан мөн хүмүүст ухаарлыг бэлэглэдэг гэсэн бэлэгдэлтэй цэцэг ) 
Манай хамтлаг анхны бүрэлдэхүүднд
басс гитарчин дуучин Б.Ууганцацрал/Musungvnj/
гитарчин,дуучин Б.Доржпагма/Dono/, 
гитарчин Хишгээ /Shigo/
бөмбөрчин Ч.Лхам гэсэн гэсэн 4н эмэгтэй гишүүний бүрэлдэхүүнтэй байсан. Хувийн шалтгаанаар хишгээ хамтлагаас гарч нэг хэсэг 3хүний бүрэлдэхүүнтэй байж байгаад хуучнаар Senses охидын хамтлагийн А.Номуундарь гитарчнаар орж 4н хүний бүрэлдэхүүнтэй болсон.
Анх Grunge Rock-р тоголж байсан бөгөөд явцдаа
ALTERNATIVE METAL урсгалаар тоглохыг хичээж байгаа  урын сандаа 7 дуутай..  
Нирвана коверлодог байсан одоо шинэ урсгалаараа Tool, Deftones, Sepultura
хамтлагаас ихэнхидээ коверлодог.

Анхны тоглолт
Анх нэг хамтлаг болоод хамгийн анх гарсан тайз гэвэл Playtime 2010-н Их Завсарлага дээр болсон шалгаруулалт.
25хамтлагаас 10ыг нь шалгаруулж авсан.
Тэр 10т нь дөнгөж гитар барьж үзээд 2сар болсон 3хан дууны ковертой хамтлагийн хувьд өөрсдөөс давсан шалгаруулалт байсан байх. гэхдээ 10 хамтлагт багтаж шалгарч чадсанаараа маш их урам авсан.. 
Ингээд орсон хамгийн анхны тоглолт нь Playtime 2010 байв. 



Монстерс тэмцээний талаарх сэтгэгдэл
Монстерс тэмцээнд орохын тулд бид нараас маш их хичээл зүтгэл, сэтгэлийн тэнхээ, тэвчээр гээд олон зүйлийг шаардсан гэж хэлж болно. Хамгийн гол нь бид нар хичнээн их хичээлтэй, шалгалттай, бэлтгэлийн байргүй, бэлдэх завгүй гээд олон бэрхшээлүүдтэй тулгарсан нь ерөөсөө бууж өгөөгүй 5 дахь шат хүртэл явж, шилдэг 23 оролцогчид багтаж чадсан. Оролцож байх хугацаанд олон хүнд хэцүү бас хөгжилтэй явдлууд болдог байсан, ерөнхийдөө олон гоё дурсамжтай болсон. Энэ тэмцээнд орсноороо хамтлагаараа улам дотно болсон байх. Өрсөлдөгчдийн хувьд бүх оролцогчид маш сайн байсан, гэхдээ бид нарын зорилго бусад хүмүүсийг ялж, түрүүлэх биш, өөрөө өөрсдийгөө ялах байсан. Тэгж ч чадсан гэж бодож байна.

                Дуунууд
Одоогоор манайх өөрсдийн гэсэн 7 дуутай.



"С. Анударийн дурсгалд"

Эгэл жирийн амьдрал утгатай байна гэж үү?
Эцэс төгсгөлгүй оршдог зүйл гэж байдаг юм уу?
Цаг хугацаа хэзээ ч хэнийг ч хүлээхгүй ээ..
Хэзээ нэгэн цагт бүгд оргүй хоосонд уусна...
Хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн хүссэнээрээ нисмээр....
Дахилт:
Харанхуйгаас ч айхгүй
Салхинаас ч зугтахгүй
Галд ч шатахгүй
Далайд ч живэхгүй
Цөхрөлөөс ч итгэлийг ургуулж
Зовлонгоос ч жаргалыг олно
Нэгэнт эхэлсэн буцахыг хүсэхгүй
Намайг хэн ч хориж чадахгүй..
Хувь тавилангийн оноолт гээд бууж өгөх гэж үү?
Хүсэл тэмүүллээ булшилчаад амьд байна гэж хэлэх үү?
Хэн нэгэнд таалагдах гэж жүжигчин болж чадахгүй ээ..
Хэнд ч хэзээ ч юу ч тохиолдож болно..
Хуурамч бүхнээс ангижраад зөвхөн зүрх сэтгэлээ дагамаар...
   Suffer for your freedom

Иксора- Тусгаар тогтнолынхоо төлөө тэмц! 
 1-р бадаг
Чамайг сүйтгэж байна ,Чиний худал хуурмаг
Чиний дотоод ертөнц , Гаднах араншинг чинь жигшиж байна
Чи л зөвхөн өөрчлөнө, Энэ бол чиний сонголт
Дх:Тусгаар тогтнолынхоо төлөө тэмц! Өөрийнхөөрөө бай!
2-р бадаг
Чамайг үгүй хийж байна, Чиний хулчгар байдал, шаналал
Чи мэдэх үү ? Жинхэнэ үнэн хаана байдгийг
Толь руу хараад үз ! Тэнд зөвхөн чиний баг л харагдаж байна...
Чи жинхэнээрээ, өөрөөрөө л ..... Үнэхээр үзэсгэлэнтэй
Дх:Тусгаар тогтнолынхоо төлөө тэмц Өөрийнхөөрөө бай!
/Lyrics by Musungvnj & Dono/
Хүний новшийн сэтгэл
Хажууд хэн ч алга
Харанхуй бүгдийг нөмрөнө
Хүндэлдэг бүхэн новш
Хайр сэтгэл ч үгүй
Хэрээнүүд дээгүүр нисч
Хүүр болохыг хүлээнэ
Хэдхэн хоромын дотор
Хүнээ би алдана
Хүний новшийн сэтгэл
ийм зүйл бодоход хүргэнэ. 
/lyrics by  Musungvnj/
     Зөрчил-Antogonism
Би өрнө
Тоосгон ханыг 
Улам зузаан 
Өөрийгөө тойруулан
***
Сэтгэлийнхээ гянданд
Хоригдох ял...
Зөвхөн ганц
Ганцаардал найз...
***
Нулимс үнэртэнэ
Хүйтэн хананаас
Хархнууд гүйлдэнэ
Бодлын ёроолд
***
Хананы цаана
Тэдний алхаа
Зүрхэнд цуурайтах
Гэрлийн хэлтэрхий
***
Үүрд биш ч
Ганцаараа бус
Тэдэнтэй холилдон
Эргэлдэхийг хүснэ
***
Айдсийн соронз
Төмрөн биеийг минь
Хүсээгүй зүгээс
Даллахыг нь зөвшөөрөхгүй
***
Шуналтай зүүндэндээ
Амьдрахыг мөрөөдөвч
Сэрэхдээ би
Өнгө ялгахгүй
***
Би нураана
Тоосгон ханыг
Тэд угтана
Буцах замгүй...
***
  Хаана байгаа нь
 мэдэгдэхгүй зүрх сэтгэл
     Хэдий хүртэл
дааруулахыг мэдэхгүй

     Учир битүүлэг
нүдний харц
     Уйтгараас ч 
хүнд мэдрэгдэнэ

     Гэрэл гэгээг ч
хүсэхгүй мэт...
     Дэндүү гүн 
ангал дунд байх шиг

     Тэндээс аврагдахыг ч
хүсэхгүй мэт
     Хэтэрхий хүйтэн
цэвдэг сэтгэл....
/lyrics by  Domino and Musungvnj/
 
I HATE THIS CLAUSTROPHOBIA/lyrics/
 
This is not where i'm supposed to be
All i want is to go there far
This is not what i dream of
I can fight no matter what others talk
chorus:
I'm coming there so close
I can hear their calling me
I know i'm staying
I have found myself
This is not what i deserve
I do whant do change this weackness
This is not why i was born
I HATE THIS CLAUSTROPHOBIA...
Chorus:
I'm coming there so close
I can hear their calling me
I know i'm staying
I have found real myself





Эцэст нь биднийг дэмждэг бүх хүмүүст баярлалаа:)

3 comments:

Oroook ohiduuudad amjilt husyee.... urgelj l demjidiii shuu :D

Хаха Мөсөнгүнжийн үгс бол жинкэн lyricism шөө! \:D/ Амжилт, урагш шаа!

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More